Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 17:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Тэдний дотор Би алдаршуулагдлаа.

11. Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Тан уруу очно. Ариун Аав аа, Бидний адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн Өөрийнхөө нэрээр Та тэднийг хамгаалаач.

12. Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж.

13. Харин одоо Би Тан уруу очно. Тэдний дотор Миний баяр баясгалан дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 17