Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 14:25-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ.

26. Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.

27. Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.

28. “Би яваад, та нар уруу ирнэ” гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм.

29. Энэ нь тохиолдох үед та нарыг итгүүлэхийн тулд үүнийг тохиолдохоос өмнө та нарт Би одоо хэллээ.

30. Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.

31. Харин Би Эцэгээ хайрлаж, Эцэгийн Надад тушаасан ёсоор хийдгээ ертөнцөд мэдүүлнэ. Босоцгоо. Эндээс явцгаая.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 14