Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 13:25-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэр Есүсийн цээжийг налсан хэвээр—Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд

26. Есүс—Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр хүн нь мөн гэж айлдаад, талхны хэлтэрхийг дүрж [аваад] Искариотын Симоны хүү Иудаст өгчээ.

27. Дараа нь түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс Иудаст—Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий гэлээ.

28. Харин тухлан суугчдын хэн нь ч Есүсийн юуны улмаас тэгж хэлснийг мэдсэнгүй.

29. Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл, “Ядууст ямар нэгэн юм өг” гэсэн байх гэж боджээ.

30. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.

31. Иудасыг гарсны дараа Есүс—Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа.

32. [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна.

33. Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар ирж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна.

34. Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.

35. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.

36. Симон Петр Түүнд—Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс—Миний явах газар уруу чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ.

37. Петр Түүнд—Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэж хэлэхэд

38. Есүс—Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 13