Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 13:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав.

2. Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийн хийсэн байлаа.

3. Эцэг нь бүх юмаа Өөрийнх нь мутарт өгснийг болон Бурханаас ирээд Бурхан уруу буцан явж байгаагаа Есүс мэдээд,

4. зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлаад, алчуур авч бүслэв.

5. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв.

6. Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд—Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв.

7. Есүс түүнд хариулан—Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ.

8. Петр Түүнд—Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс—Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно гэлээ.

9. Тэгтэл Симон Петр Түүнд—Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш, бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв.

10. Есүс—Биеэ угаасан хүн хөлөө л угаах хэрэгтэй. Тэгвэл гүйцэд цэвэрхэн байна. Та нар цэвэр байна. Гэхдээ та нар бүгдээрээ биш шүү гэлээ.

11. Учир нь Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ.

12. Тэгээд Тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд—Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу?

13. Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн.

14. Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 13