Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 12:5-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв.

6. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ.

7. Тэгтэл Есүс—Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг.

8. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.

9. Үй олон иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр иржээ.

10. Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв.

11. Учир нь Лазараас болж иудейчүүдээс олон хүн явж, Есүст итгэж байлаа.

12. Маргааш нь баярт ирсэн үй олон хүн Есүсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод,

13. далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч,—Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.

14. Есүс залуу илжиг олж унасан байв. Энэ нь

15. «Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов.

16. Шавь нар нь эдгээр зүйлсийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед эдгээр нь Түүний тухай бичсэн байсныг, мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэн гэдгийг нь санажээ.

17. Есүс Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулахад нь Түүнтэй хамт байсан олон түмэн Есүсийг гэрчилж байлаа.

18. Тиймээс олон түмэн Есүсийн эдгээр тэмдгийг үйлдсэнийг сонссон тул Түүнийг угтав.

19. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо—Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.

20. Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 12