Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 11:39-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

39. Есүс—Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд—Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа гэж хэлэв.

40. Есүс Мартад—“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлээгүй бил үү? гэлээ.

41. Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан—Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна.

42. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Таны Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох энэ хүмүүсийн төлөө Би үүнийг хэллээ гэв.

43. Тэр ийн айлдаад, чанга дуугаар—Лазар, гараад ир гэж хашхирав.

44. Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд—Тайлж, түүнийг явуул гэв.

45. Мариагийнд ирсэн иудейчүүдээс олон хүн Есүсийн хийсэн зүйлийг хараад, Түүнд итгэжээ.

46. Харин тэдний зарим нь фарисайчууд уруу очиж, Есүсийн хийсэн зүйлийг тэдэнд хэлцгээв.

47. Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж—Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна.

48. Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 11