Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 11:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон болой.

2. Мариа бол Эзэнийг тосоор тослоод, Түүний хөлийг үсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Түүний ах Лазар нь өвчтэй байв.

3. Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж—Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв хэмээн хэлүүлэв.

4. Үүнийг сонсоод Есүс—Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ.

5. Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 11