Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 10:28-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.

29. Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй.

30. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.

31. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв.

32. Есүс тэдэнд—Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд

33. иудейчүүд Түүнд—Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.

34. Есүс тэдэнд—Танай Хуульд “Та нар бол бурхад юм гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү?

35. Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй),

36. Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс болж та нар “Та Бурханыг доромжлогч” гэж хэлж байна уу?

37. Хэрэв Би Өөрийн Эцэгийн ажлуудыг хийхгүй байвал, Надад бүү итгэ.

38. Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав.

39. Тиймээс тэд дахиж Түүнийг барихаар завдсан боловч, Есүс тэдний гарт орсонгүй.

40. Иоханы анх баптисм хүртээж байсан газар болох Иорданы тэртээ уруу Есүс дахин явж, тэндээ байлаа.

41. Олон хүн Түүн уруу ирж—Иохан нэг ч тэмдэг үйлдээгүй боловч, энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ гэцгээлээ.

42. Тэнд олон хүн Есүст итгэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 10