Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 1:39-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

39. Есүс тэдэнд—Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.

40. Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ.

41. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд—Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,

42. түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд—Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.

43. Дараа өдөр нь Есүс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд—Намайг дага гэв.

44. Филип Андрей, Симон нарын хот болох Бетсайдаас иржээ.

45. Филип Натанаелыг олоод—Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд,

46. Натанаел түүнд—Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү? гэхэд, Филип—Ирж, хар л даа гэв.

47. Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай—Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун гэж айлдав.

48. Натанаел Есүсээс—Та намайг яаж мэднэ вэ? гэж асуухад Тэр—Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ.

49. Натанаел—Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв.

50. Есүс түүнд—Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс илүү агуу зүйлсийг үзэх болно гээд,

51. Тэр—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хүний Хүүгийн дээр өгсөх ба уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 1