Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 9:18-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа.

19. Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хор хөнөөл учруулдаг байна.

20. Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй. Тэгээд чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө больсонгүй.

21. Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 9