Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 9:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй.

13. Зургаа дахь тэнгэр элч бүрээгээ таттал, Бурханы өмнө байгаа тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь

14. бүрээ барьсан зургаа дахь тэнгэр элчид хандан—Агуу их Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэр элчийг сулла гэв.

15. Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн байсан дөрвөн тэнгэр элч суллагдав.

16. Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов.

17. Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон галын, бор улаан, хүхрийн өнгөтэй цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана.

18. Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа.

19. Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хор хөнөөл учруулдаг байна.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 9