Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 9:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тав дахь тэнгэр элч бүрээгээ таттал тэнгэрээс дэлхий уруу унасан одыг би харав. Тэр одонд ёроолгүй нүхний түлхүүрийг өгсөн байлаа.

2. Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл, асар том зуухны утаа мэт утаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нар, агаар харанхуйллаа.

3. Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч шиг хүчийг тэдэнд өгсөн байжээ.

4. Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон юманд ч болон модонд ч хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм.

5. Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгалт нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил юм.

6. Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайх бөгөөд түүнийг олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.

7. Царцаануудын дүр нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алт шиг титэм мэт юмтай, нүүр нь хүний нүүр шиг байв.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 9