Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 8:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов.

2. Бурханы өмнө зогсох долоон тэнгэр элчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байлаа.

3. Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэр элч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэр элч түүнийг сэнтийн өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүний залбирлуудтай хамт өргөх ажээ.

4. Утлагын утаа ариун хүмүүсийн залбирлуудын хамт тэнгэр элчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав.

5. Тэгээд тэнгэр элч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт дагалдав.

6. Долоон бүрээтэй долоон тэнгэр элч бүрээгээ татахад бэлтгэв.

7. Эхнийх нь бүрээгээ таттал, цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатаж, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 8