Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 7:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг харав.

2. Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэр элч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэр элчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран—

3. Бурханыхаа боолуудын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.

4. Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов. Израилийн хөвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дөчин дөрвөн мянга байв.

5. Иудагийн овгоос арван хоёр мянга тамгалуулсан бөгөөдРеубений овгоос арван хоёр мянга,Гадын овгоос арван хоёр мянга,

6. Ашерын овгоос арван хоёр мянга,Нафталийн овгоос арван хоёр мянга,Манассегийн овгоос арван хоёр мянга,

7. Симеоны овгоос арван хоёр мянга,Левийн овгоос арван хоёр мянга,Иссахарын овгоос арван хоёр мянга,

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 7