Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 21:20-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. тав дахь нь мамагартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь хашиг, найм дахь нь биндэрьяа, ес дэх нь молор, арав дахь нь мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байв.

21. Арван хоёр хаалга нь арван хоёр сувд ажээ. Хаалга нэг бүр нь нэгэн цул сувд байсан бөгөөд хотын гудамж нь тунгалаг шил мэт шижир алт байв.

22. Би хотод ямар ч сүм харсангүй. Учир нь Төгс хүчит Эзэн Бурхан ба Хурга бол тэндхийн сүм юм.

23. Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.

24. Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.

25. Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж байхгүй.

26. Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийшээ авч ирнэ.

27. Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг болон худал ярьдаг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 21