Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 21:14-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа.

15. Надтай ярьсан тэнгэр элчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв.

16. Хот нь дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө адил аж. Тэнгэр элч хотыг шугамаараа хэмжихэд урт, өргөн, өндөр нь адилхан арван хоёр мянган стадиа байлаа.

17. Тэр хотын хэрмийг хэмжихэд, хүний хэмжээс ба мөн тэнгэр элчийн хэмжээсээр зуун дөчин дөрвөн пехус болов.

18. Хэрмийг хас чулуугаар хийсэн бөгөөд хот нь тунгалаг шил мэт шижир алт ажээ.

19. Хотын хэрмийн сууриуд нь төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хас, хоёр дахь нь индранил, гурав дахь нь гартаам, дөрөв дэх нь маргад эрдэнэ,

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 21