Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 21:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.

11. Түүнд Бурханы алдар нь байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт байв.

12. Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай байлаа. Хаалганууд дээр нь арван хоёр тэнгэр элч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв.

13. Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж.

14. Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа.

15. Надтай ярьсан тэнгэр элчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв.

16. Хот нь дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө адил аж. Тэнгэр элч хотыг шугамаараа хэмжихэд урт, өргөн, өндөр нь адилхан арван хоёр мянган стадиа байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 21