Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 19:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний дараа хурсан олон түмний дуу мэт чимээ тэнгэрт гарахыг би сонсов. Тэд—Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд байдаг.

2. Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.

3. Хоёр дахь удаагаа тэд—Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.

4. Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж—Амен. Халлелуяа! гэв.

5. Сэнтийнээс дуу гарч—Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага хүмүүс та нар бидний Бурханд магтаалыг өргө гэв.

6. Хурсан олон түмний дуу хоолой шиг, их усны шуугиан шиг, хүчит аянгын нүргээн шиг дуу гарахыг би сонсов.—Халлелуяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг.

7. Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв.

8. Тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм.

9. Тэр надад—“Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гээд—Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ.

10. Намайг тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад—Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн гэв.

11. Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 19