Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 18:15-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Түүнээс баяжсан эдгээр зүйлийн худалдаачид, түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудан—

16. Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ!

17. Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ.Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн зайдуу зогсоод

18. галынх нь утааг харангаа,—Агуу их хоттой адил ямар хот байна вэ? гэж хашхирч байлаа.

19. Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан—Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганц цагийн дотор сүйрлээ.

20. Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.

21. Хүчит нэгэн тэнгэр элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа—Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.

22. Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсогдохгүй. Алив урлалыг урласан ямар ч дархан чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ чиний дотор цаашид сонсогдохгүй.

23. Дэнлүүний гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсогдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм.

24. Эш үзүүлэгчид, ариун хүмүүсийн болон дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 18