Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 17:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр ёроолгүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.

9. Энд мэргэн ухаан бүхий оюун санаа байна. Долоон толгой бол тэр эмэгтэйн сууж байгаа долоон уул бөгөөд долоон хаан юм.

10. Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа. Нөгөө нь хараахан ирээгүй аж. Тэр ирэхдээ хоромхон зуур саатах ёстой.

11. Байсан, одоо байхгүй өнөөх араатан бол найм дахь нь юм. Тэр бол өнөөх долоогийн нэг нь бөгөөд сүйрэл уруу явна.

12. Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.

13. Тэд нэг зорилготой бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө.

14. Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.

15. Тэр надад—Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 17