Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 16:8-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ.

9. Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжиллоо. Тэд Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.

10. Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуй болж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,

11. зовуур, шархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд өөрсдийнхөө үйлсэд гэмшсэнгүй.

12. Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.

13. Лууны амнаас, араатны амнаас, хуурамч эш үзүүлэгчийн амнаас мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав.

14. Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр гарч очих чөтгөрүүдийн сүнснүүд юм.

15. (Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)

16. Тэд хаадыг еврейгээр “Хармагедон” гэгддэг газарт цуглуулав.

17. Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм дотроос сэнтийнээс—Энэ дууслаа гэх чанга дуу гарав.

18. Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Хүнийг дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болов.

19. Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдсан учраас Бурхан Өөрийн догшин уур хилэнгийн дарсны аягыг түүнд өгөв.

20. Арал бүр зугтаж, уулс олдсонгүй.

21. Нэг талант жинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 16