Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 16:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Сүмээс долоон тэнгэр элчид—Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.

2. Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.

3. Хоёр дахь нь аягатайгаа тэнгист асгалаа. Тэнгис нь үхсэн хүний цус мэт болоход түүн доторх амьд юм бүхэн үхэв.

4. Гурав дахь нь аягатайгаа гол мөрөн болон усны ундаргууд дээр асгасанд, цус боллоо.

5. Усны тэнгэр элч—Өө, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг шүүсэн тул, байгаа, байсан Та зөвт юм.

6. Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.

7. Тахилын ширээ—Тийм ээ, Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны шүүлт бол үнэн бөгөөд зөвт гэхийг би сонсов.

8. Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ.

9. Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжиллоо. Тэд Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.

10. Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуй болж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 16