Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 14:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.

11. Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.

12. Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.—

13. “Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерөөлтэй еэ!” гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс—Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь үйлс нь тэднийг дагадаг гэж айлддаг.

14. Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн нь тэр үүлэн дээр заларч байлаа.

15. Өөр нэгэн тэнгэр элч сүмээс гарч ирж, үүлэн дээр Залрагчид хандан—Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж аваач гэж чанга дуугаар хашхирч байна.

16. Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа.

17. Тэнгэр дэх сүмээс өөр нэгэн тэнгэр элч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв.

18. Галыг захирах хүчтэй өөр тэнгэр элч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэр элчид хандан—Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцыг хураагаач гэж чанга дуугаар дуудан хэлэв.

19. Тэнгэр элч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийн багцыг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн агуу их шахуургад хаялаа.

20. Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины хазаарт хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урслаа.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 14