Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 12:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов.—Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч доош хаягдсан учраас эдүгээ бидний Бурханы аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл хүрч ирлээ.

11. Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.

12. Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.

13. Луу дэлхий уруу хаягдсанаа хараад, хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөшгөлөө.

14. Эмэгтэйг цөлд өөрийнх нь газарт нисэж очуулахын тулд түүнд асар том бүргэдийн хоёр далавч өгөв. Эмэгтэй тэнд могойноос алс байж нэг үе ба хоёр үе, хагас үед тэжээгдсэн юм.

15. Эмэгтэйг голын усаар урсгахын тулд түүний араас могой амнаасаа гол мэт усыг гаргаж урсгав.

16. Газар эмэгтэйд туслан, амаа нээж лууны амнаасаа урсгасан голыг залгилаа.

17. Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахидаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав.

18. Тэр тэнгисийн эргийн элсэн дээр зогслоо.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 12