Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 12:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэнгэрт нэгэн үлэмжийн тэмдэг үзэгдэв. Нарыг өмссөн, хөл дороо сар, тэргүүн дээрээ арван хоёр одны титэмтэй нэгэн эмэгтэй

2. хэвлийдээ үртэй байсан бөгөөд төрөхөөр өвдөж, шаналсандаа хашхирлаа.

3. Тэнгэрт өөр тэмдэг үзэгдэв. Харагтун, долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу байна. Толгойнууд дээр нь долоон титэм байх аж.

4. Түүний сүүл нь тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж, дэлхий дээр унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогслоо.

5. Тэр эмэгтэй бүх үндэстнийг төмөр таягаар захирах эрэгтэй хүүхэд төрүүлэв. Хүүг Бурханд, Түүний сэнтий өөд аваачлаа.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 12