Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 1:16-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тэр баруун мутартаа долоон од барьжээ. Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа.

17. Би Түүнийг хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж—Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд

18. амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Харагтун, Би үеийн үед амьд байна. Надад үхэл ба Үхэгсдийн орны түлхүүр бий.

19. Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн.

20. Чиний харсан Миний баруун мутарт буй долоон од болоод долоон алтан дэнлүүний суурийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэр элч нар бөгөөд долоон дэнлүүний суурь нь долоон чуулган юм.

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 1