Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 1:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Надтай ярьж байсан дууг үзэхээр би эргэн хартал долоон алтан дэнлүүний суурийг харлаа.

13. Дэнлүүний сууриудын дунд, хөлдөө хүрсэн урт дээл өмссөн, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү шиг Нэгэн байлаа.

14. Түүний толгой, үс нь цагаан ноос мэт, цас мэт цав цагаан бөгөөд нүд нь галын дөл мэт,

15. хөл нь зууханд улайсгаад өнгөлсөн хүрэл мэт, дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа.

16. Тэр баруун мутартаа долоон од барьжээ. Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа.

17. Би Түүнийг хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж—Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 1