Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Илчлэлт 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурханы Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт. Тэр тэнгэр элчээ илгээж Өөрийн боол Иоханд үүнийг мэдүүлжээ.

2. Иохан нь Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг төдийгүй өөрийн үзсэн бүхнээ гэрчилсэн болой.

3. Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч болон сонсоод, үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.

4. Иоханаас Ази дахь долоон чуулганд илгээв. Байгаа болон байсан, мөн хожим ирэх Түүнээс болон Түүний сэнтийн өмнө байх долоон сүнснээс,

5. мөн итгэмжит гэрч ба үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь чөлөөлж,

6. биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай. Амен.

7. Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.—

бүрэн бүлгийг уншина уу Илчлэлт 1