Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 5:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, дураараа авирлах амьдралд хөтлөгдөв. Нядалгааны өдөр та нар зүрхээ бордсон байна.

6. Та нар зөвт хүнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.

7. Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм.

8. Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал.

9. Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биеийнхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч хаалган дээр зогсож байна.

10. Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун.

11. Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.

12. Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за” нь за, “үгүй” нь үгүй байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.

13. Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг.

14. Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 5