Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 5:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө гашуудан уйл.

2. Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь эрвээхий иджээ.

3. Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махан биеийг чинь гал мэт шатаана. Та нар эцсийн өдрүүдэд эрдэнэсээ хураажээ.

4. Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ.

5. Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, дураараа авирлах амьдралд хөтлөгдөв. Нядалгааны өдөр та нар зүрхээ бордсон байна.

6. Та нар зөвт хүнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.

7. Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм.

8. Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал.

9. Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биеийнхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч хаалган дээр зогсож байна.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 5