Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 4:10-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.

11. Ах дүү нар аа, бие биеэ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл өөрийн ах дүүг шүүдэг хүн бол хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч ажээ. Хэрэв та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж.

12. Хууль Тогтоогч ба Шүүгч нь зөвхөн ганц байдаг бөгөөд Тэр нь аварч, устгаж ч чадна. Харин хөршөө шүүгч та хэн юм бэ?

13. “Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм, тийм хот уруу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн.

14. Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ.

15. Та ингэж хэлэхийн оронд, харин “Хэрэв Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж яривал зохино.

16. Харин үүнтэй адил, та нар өөрсдийнхөө бодол дотор бардамнан сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь бузар юм.

17. Тийм учир зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 4