Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 4:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслүүд биш үү?

2. Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй.

3. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруу хандлагаар гуйдаг байна.

4. Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.

5. Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу?

бүрэн бүлгийг уншина уу Иаков 4