Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 3:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг.

10. Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй.

11. Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү?

12. Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг ургуулдаг бил үү? Давстай ус ч цэвэр цэнгэг усыг гаргадаггүй.

13. Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул.

14. Харин хэрэв та нар зүрхэндээ хорссон атаархал ба хувиа хичээсэн зорилготой бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 3