Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 2:16-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. та нарын нэг чинь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ?

17. Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.

18. Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна. Харин надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм.

19. Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм.

20. Мунхаг хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу?

21. Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр өөрийн хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү?

22. Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна.

23. “Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцогдуулсан юм” гэж өгүүлдэг Судар биелэгдсэн бөгөөд Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 2