Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 2:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно.

11. Учир нь “Бүү завхайр” гэж айлдсан Тэр бас “Хүн бүү ал” гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно.

12. Эрх чөлөөний хуулиар шүүгдэх гэж буй тэр хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд.

13. Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.

14. Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм итгэл түүнийг аварч чадна гэж үү?

15. Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь,

16. та нарын нэг чинь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ?

17. Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.

18. Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна. Харин надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм.

19. Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 2