Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иаков 1:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.

12. Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна.

13. Хэн нь ч соригдохдоо “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй.

14. Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог.

15. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж.

16. Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.

17. Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.

18. Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.

бүрэн бүлгийг уншина уу Иаков 1