Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Галат 5:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.

22. Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал,

23. дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм.

24. Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ.

25. Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая.

26. Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.

бүрэн бүлгийг уншина уу Галат 5