Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Галат 5:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.

2. Харагтун. Хэрэв та нар хөвч хөндөх ёслолыг хүлээн авбал, Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна.

3. Хөвч хөндөх ёслолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бол бүх Хуулийг биелүүлэх өртөн мөн.

4. Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс тусгаарлагдсан ажээ. Та нар нигүүлслээс салан унажээ.

5. Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна.

6. Христ Есүс дотор хөвч хөндүүлэх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь ямар ч ашиг тусгүй. Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэл л чухал юм.

7. Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?

8. Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй.

9. Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.

10. Та нарыг өөр юуг ч бодохгүй гэдэгт би Эзэн дотор та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.

11. Гэвч ах дүү нар аа, хэрэв би хөвч хөндөх ёслолыг тунхагласаар байвал юунд би мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь алга болсон хэрэг.

бүрэн бүлгийг уншина уу Галат 5