Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Галат 4:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг.

11. Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна.

12. Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй.

13. Махан биеийнхээ сул доройгоос болж та нарт сайн мэдээг анх удаа би тунхагласныг та нар мэднэ.

14. Миний махан бие та нарт сорилт болсон ч та нар басамжилж, жигшээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэр элч адил, Христ Есүс адил хүлээж авсан.

15. Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаа байна? Учир нь хэрэв та нар болдогсон бол нүдээ ч ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчилье.

16. Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би та нарын дайсан болсон хэрэг үү?

17. Та нарын төлөөх тэдний хичээнгүй байдал нь магтууштай бус юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс салгахыг хүсдэг аж.

18. Намайг зөвхөн та нарын хажууд байхад ч биш, харин магтууштай үйлсийн дотор үргэлж хичээнгүй байх нь сайн юм.

19. Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдэлж байна.

бүрэн бүлгийг уншина уу Галат 4