Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Галат 3:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Мунхаг галатчууд аа, хэн та нарыг мэхлэв? Есүс Христ загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн.

2. Та нар Сүнсийг Хуулийн үйлсээр хүлээн авсан уу? Эсвэл итгэлээр сонссоноор хүлээн авсан уу? Би зөвхөн үүнийг та нараас мэдэхийг хүсэж байна.

3. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махан биеэр төгс болгогдож байна гэж үү?

4. Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Хэрэв үнэхээр дэмий байсан бол,

5. та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг Хуулийн үйлсээр үйлддэг үү, эсвэл итгэлээр сонссоноор үйлддэг үү?

6. Түүнчлэн Абрахам Бурханд итгэсэн нь түүнийг зөвт байдалд тооцуулсан юм.

7. Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав.

бүрэн бүлгийг уншина уу Галат 3