Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филиппой 3:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эцэст нь ах дүүс минь, Эзэний дотор баярла. Та нарт урьд нь бичсэн зүйлээ бичих нь миний хувьд үнэхээр төвөгтэй биш бөгөөд харин энэ нь та нарын хувьд сэрэмжлэл болно.

2. Ноходтой адил байгсдаас, бузрыг үйлдэгчдээс, хуурамч хөвч хөндөлтөөс болгоомжлогтун.

3. Учир нь махан биедээ түшиглэдэггүй, Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхдаг бид бол жинхэнэ хөвч хөндүүлэгсэд билээ.

4. Гэсэн ч би махан биедээ түшиглэж болох юм. Хэрэв хэн нэгэн хүнд махан биедээ түшиглэх санаа байх аваас надад бол бүр ч илүү юм.

5. Би төрөөд найм дахь хоногтоо хөвч хөндүүлсэн, Израиль үндэстэн, Бениамин овгийн хүн, Еврей хүнээс төрсөн Еврей. Хуулиар бол фарисай,

6. идэвх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч, Хууль дахь зөвт байдлаар бол гэм зэмгүй байв.

7. Гэвч миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов.

8. Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд

9. Хуулиас гардаг өөрийнхөө зөвт байдалтай биш, харин Христэд итгэх итгэлээр ирдэг, итгэлийн үндсэн дээр Бурханаас ирдэг зөвт байдалтай Түүний дотор би олдохын тулд юм.

бүрэн бүлгийг уншина уу Филиппой 3