Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филиппой 2:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай өөр хэн ч надад алга.

21. Учир нь тэд бүгд Христ Есүсийнхийг биш, өөрсдийн сонирхлыг эрдэг.

22. Харин Тимот надтай хамт хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайн мэдээний төлөө үйлчлэн өөрийгөө хэрхэн нотолсныг та нар мэднэ.

23. Тиймээс миний байдал надад илэрхий болмогц даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна.

24. Би өөрөө мөн удахгүй очно гэж Эзэнд итгэж байна.

25. Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгтэй үед минь надад үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь хэрэгтэй гэж би бодлоо.

26. Тэр та бүгдийн хүслэн болсон байв. Түүнийг өвчтэй байна гэж та нар сонссон тул тэр шаналсан.

27. Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж мөн намайг ч бас өршөөв.

28. Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бас бага санаа зовнихын тулд би түүнийг яаран илгээлээ.

29. Тиймээс түүнийг Эзэн дотор их баяр хөөртэйгөөр хүлээн ав. Түүн шиг хүмүүсийг хүндлээрэй.

30. Яагаад гэвэл тэрээр та нарыг орлож, надад үйлчлэхийн тулд амь өрсөн, Христийн ажлын төлөө үхэлд ойрхон очсон билээ.

бүрэн бүлгийг уншина уу Филиппой 2