Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филиппой 2:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймээс хэрэв Христ дотор ямар нэгэн дэмжлэг байгаа бол, хэрэв хайрын тайвшрал байгаа бол, хэрэв Сүнсний нөхөрлөл байгаа бол, энэрэнгүй болоод өрөвчхөн сэтгэл байгаа бол,

2. адил сэтгэж, адил хайртай байж, сэтгэлээрээ нэгдэн, нэгэн бодолтой байж, намайг гүйцэд баярлуул.

3. Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж,

4. хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар.

5. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай.

6. Тэрээр хэдийгээр Бурханы мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй,

7. харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.

8. Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов.

бүрэн бүлгийг уншина уу Филиппой 2