Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Филиппой 1:16-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тэдгээр хүмүүс намайг сайн мэдээг хамгаалуулахаар томилсныг мэдээд хайрын үүднээс Христийг тунхагладаг.

17. Нөгөө хүмүүс нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна.

18. Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээсээ ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно.

19. Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар дамжуулан би суллагдах болно гэдгийг би мэддэг.

20. Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу Христ одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай бие дотор минь өргөмжлөгдөх болно.

21. Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.

22. Хэрэв би махан биенд амьдрах аваас миний ажил үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй.

23. Гэвч би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Учир нь энэ нь илүү дээр юм.

24. Гэвч махан биендээ үлдэх нь та нарын тусын тулд илүү чухал байна.

25. Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшилт болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байна гэдгээ мэдэж, үүндээ итгэлтэй байна.

26. Ингэснээр би та нартай дахин хамт байснаараа, надаас болж та нарын сайрхал Христ Есүсийн дотор бялхах болно.

бүрэн бүлгийг уншина уу Филиппой 1