Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 9:18-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тиймд анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм.

19. Учир нь Хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, хиссопын мөчрийн хамт аваад, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад,

20. “Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн” гэж хэлжээ.

21. Үүний адилаар тэр асар ба үйлчлэлийн бүх сав суулга дээр цус цацав.

22. Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ.

23. Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд эдгээрээр цэвэршүүлэгдэн, харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршүүлэгдэх шаардлагатай байв.

24. Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.

25. Тэргүүн тахилч жил бүр ариун газар уруу өөрийн бус цустай ордог шиг Тэр дандаа Өөрийгөө өргөх албагүй байв.

26. Тийм бишсэн бол, Тэр ертөнцийн сууриас хойш үргэлж зовох хэрэгтэй болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр нэг удаа үзэгдсэн юм.

27. Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил,

28. тийнхүү Христ мөн олны нүглүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийн талаар бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврах болно.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 9