Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 8:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бидний хэлсэн зүйлсийн дүгнэлт нь тэнгэр дэх Сүр жавхлант Нэгэний хаан ширээний баруун гарт заларсан тийм Тэргүүн Тахилч бидэнд байгаа явдал мөн.

2. Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ.

3. Учир нь тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахилыг өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй.

4. Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Яагаад гэвэл Хуулийн дагуу бэлгүүдийг өргөдөг хүмүүс байсан.

5. Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг. Ингэхдээ Мосег асрыг босгож дуусгах гэж байхад нь түүнд хэрхэн сануулсанчлан үйлчилдэг. Учир нь Тэр “Чамд уулан дээр харуулсан загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.

6. Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн.

7. Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 8