Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 6:11-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин бидний хүсэл нь та нарын хүн нэг бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гарган,

12. хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа.

13. Учир нь Бурхан Абрахамд амлалт өгөхдөө Өөрөөсөө агуу хэнээр ч тангараглах боломжгүйгээс хойш Өөрөөрөө тангараглаж,

14. “Би үнэхээр чамайг ерөөн адислана. Би чамайг улам олон болгоно” гэж айлджээ.

15. Тэгэхэд Абрахам тэвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүртжээ.

16. Учир нь хүмүүс өөрсдөөсөө агуу нэгнээр тангарагладаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд аливаа зөрчлийг төгсгөх баталгаа нь болдог.

17. Тиймээс Бурхан амлалтыг өвлөгчдөд Өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүй байдлыг үзүүлэхийг хүсэн андгай өгчээ.

18. Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.

19. Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй, мөн хөшиг дотор нэвтрэн ордог.

20. Мелхизедекийн хэргэмийн дагуу үүрд Тэргүүн Тахилч болж, бидний төлөө урд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 6