Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 4:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэнд бас “Тэд Миний амралт уруу орохгүй” гэсэн байна.

6. Иймд тэр амралтад орох зарим хүмүүс үлдсэн бөгөөд урьд нь сайн мэдээг сонссон хүмүүс дуулгаваргүйгээсээ болж тийшээ орж чадаагүй учир

7. “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,Зүрхээ бүү хатуу болго”гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “Өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов.

8. Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан.

9. Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг.

10. Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм.

11. Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 4