Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 4:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ингэхлээр Түүний амралт уруу орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс бид эмээх ёстой.

2. Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан юм. Гэтэл тэдний сонссон үг тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл тэр үг сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй ажээ.

3. Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний“«Тэд Миний амралт уруу орохгүй» гэжБи хилэгнэн андгайлсан”гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралт уруу ордог.

4. Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан Өөрийн бүх ажлаас долоо дахь өдөр амрав” гэжээ.

5. Тэнд бас “Тэд Миний амралт уруу орохгүй” гэсэн байна.

6. Иймд тэр амралтад орох зарим хүмүүс үлдсэн бөгөөд урьд нь сайн мэдээг сонссон хүмүүс дуулгаваргүйгээсээ болж тийшээ орж чадаагүй учир

7. “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,Зүрхээ бүү хатуу болго”гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “Өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов.

8. Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 4