Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Еврей 3:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистой хэмээн тооцогдсон юм.

4. Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн.

5. Учир нь хожим яригдах байсан тэдгээр зүйлсийн гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгч болохынхоо хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан.

6. Харин Христ Хүү нь болохын хувьд Түүний гэрт итгэмжит байсан юм. Хэрэв бид өөрсдийнхөө зориг болон найдварын сайрхлыг эцэс хүртэл бат сахивал бид Түүний гэр мөн байна.

7. Тиймээс Ариун Сүнс“Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,

8. Цөл дэх сорилтын өдөр уурлуулсны адилТа нар зүрхээ бүү хатуу болго.

9. Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж,Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан.

10. Тиймд Би энэ үеийнхэнд уурлаж,«Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг.Тэд Миний замыг мэдсэнгүй» гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Еврей 3